fitness
  • 19 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

Монгол Улсад анх удаа 1520 мм-ийн царигийн төмөр замд зориулсан “эргэдэг автоугсраатай ачааны хагас вагон"-ыг амжилттай угсарчээ. Энэхүү шинэлэг технологи нь Тавантолгой төмөр зам ХХК-ийн Гашуунсухайт дахь засварын төвд skd (semi knocked down) хэлбэрээр хэсэгчлэн угсрагдан, туршилт амжилттай хийгдээд байна. 

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд жилд 10 сая тонн нүүрсийг вагон хөмрөгч ашиглан буулгах шаардлага бий болсон. Үүнийг шийдвэрлэх зорилгоор шинэ төрлийн, эргэдэг автоугсраатай хагас вагоныг Монголын төмөр замын салбарт анх удаа нэвтрүүлж буй нь онцлох ач холбогдолтой юм.

Шинэ вагон нь галт тэрэгний бүрэлдэхүүнээс салгалгүйгээр хөмрөх боломжийг олгодог тул ачаа буулгах хугацааг хэмнэх, галт тэрэгний эргэлтийн хурдыг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн үр ашгийг дээшлүүлэх давуу талтай. Мөн энэхүү вагон нь одоогийн ашиглагдаж буй 1520 мм-ийн царигийн төмөр замын СА-3 загварын автоугсраатай бүрэн зохицож, хэвийн ажиллагааг хангах технологийн шийдэлтэй юм.

Энэхүү шинэчлэл нь Монголын төмөр замын хөгжилд томоохон ахиц авчирч, экспортын нүүрсний тээврийг шуурхай, найдвартай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн