Ойрын өдрүүдэд кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулах ёслолын арга хэмжээ ар араасаа хөвөрсөөр байгаа билээ. Тэгвэл эдгээр дунд тус салбарын хамгийн тааруу, муу гэсэн бүтээлүүдийг шалгаруулдаг пэроди шагнал болох Алтан Бөөрөлзгөнө шагнал ч мөн багтаж байна. 1981 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь кино урлагийн салбарын хамгийн нэр хүнд бүхий Оскарын шагнал гардуулах ёслолын өмнөх өдөр нь болдог ба нэр дэвшигчид болох онцлох “муу” кинонуудын жагсаалтаа гаргажээ. Нийт есөн номинацийн хүрээнд “ялагчид”-аа тодруулдаг тус шагналд энэ жил наймд нь Мэрилин Монрогийн амьдралаар бүтээсэн “Blonde” кино нэр дэвшээд байна.
Алтан Бөөрөлзгөнө шагнал нь хошигнолын шинжтэй бөгөөд төлбөрөө төлсөн 650 орчим гишүүдийн тухайн оны хамгийн муу кино гэсэн саналуудад тулгуурладаг аж. Биет шагнал нь харин гудамжны үнэлгээгээр 5 орчим долларын үнэтэй, кино хальс дээр гольфийн бөмбөгний хэмжээ бүхий алтлаг өнгөөр будсан бөөрөлзгөнө байдаг билээ.
Хамгийн муу кино
Blonde
Good Mourning
The King’s Daughter
Morbius
Pinocchio
Хамгийн муу найруулагч
Жадд Апатоу – The Bubble
Эндрью Доминик – Blonde
Даниел Эспиноза – Morbius
Machine Gun Kelly, Mod Sun – Good Mourning
Роберт Земекис – Pinochio
Хамгийн муу эрэгтэй жүжигчин
Пит Дэвидсон – Marmaduke
Том Хэнкс – Pinocchio
Machine Gun Kelly – Good Mourning
Жаред Лето – Morbius
Силвестер Сталлоне – Samaritan
Хамгийн муу эмэгтэй жүжигчин
Райан Киера Армстронг – Firestarter
Брайс Даллас Ховард – Jurassic World: Dominion
Дайане Китон – Mack & Rota
Каяа Скоделарио – The King’s Daughter
Алисия Силверстоун – The Requin