Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Багануур-Улаанбаатар чиглэлд ZK6117Н загварын автобус нь 45 хүний суудалтай нийтийн тээврийн хоёр шинэ автобус үйлчилгээнд явж эхлээд буй.
НТБГ-аас мэдээлснээр иргэдийн хүсэлтээр Улаанбаатар-Багануур чиглэлийн нийтийн тээврийн автобусны цагийн хуваарийг өөрчилж, өчигдрөөс эхлэн өглөө 06:30, орой 19:50 цагт нэмэлт автобус явдаг болжээ. Өмнө нь 08:30 цагаас эхний автобус хөдөлдөг байв.
Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос 130 километрийн зайтай бөгөөд нийтийн тээврийн автобусанд том хүн 10,000, хүүхэд 5000 төгрөг төлж зорчиж байгаа юм.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/эцсийн зогсоол
Зогсоолууд:
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар