fitness
  • 124 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-06-05

2025 онд нийслэлийн хэмжээнд 71 байршилд газар чөлөөлөлт хийхээр төлөвлөжээ.

Энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар "Энэ онд нийслэлийн 71 байршилд газар чөлөөлөлт явагдаж байгаа.

Орон сууцны хороолол барих, зам, инженерийн шугам сүлжээ тавих, дулааны тавдугаар цахилгаан станцыг барих зэрэг зориулалтаар газар чөлөөлөлт хийж байгаа.

Мөн Сонгинохайрханы 40 дүгээр хороонд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж, 45 айлын газрыг чөлөөлж байна" гэж мэдээлэв.

ДЦС-5-ын газар чөлөөлөлтөд 26 иргэн, ААН өртөж байгаа бөгөөд ТЭЦ-IV орчмын сэндвичин объектуудыг чөлөөлж нөхөн олговор, дүйцүүлж газар олгох аж.

Харин нөлөөлөлд өртсөн айлуудын 70 хувь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 30 хувьтай жишиг үнээр газар чөлөөлөх эрх зүйн зохицуулалт энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн