fitness
  • 126 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 17 цагийн өмнө

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт шинэ эмнэлэг ашиглалтад орууллаа.


Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн зүүн бүсийн 12 хорооны иргэд, өндөр настан, бага насны хүүхдэд 22 нэр төрлийн амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд байгаа аж. Цаашид хэвтэн эмчлүүлэгчдийн тусламж үйлчилгээний тасаг, нэгжийг үе шаттай нээхээр төлөвлөжээ. Эмнэлэг ашиглалтад оруулснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрэх боломж бүрдэх юм. Нийт найман давхар тус эмнэлгийн эхний таван давхарт амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол 6-8 давхарт хэвтэн эмчлүүлэгчдийн тасаг байрлаж байна.



Тус эмнэлэг бүрэн хүчин чадлаараа хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлэхэд жилдээ 8000 гаруй хүнд хүрч үйлчлэж, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нэмж ор дэлгэх боломжтой аж.

 


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн