fitness
  • 70 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 16 цагийн өмнө

Хотын дарга Х.Нямбаатар "2025 оны зургаадугаар сарын 1-2-нд шилжих шөнө "ДЦС-3" компанийн өндөр даралтын хэсэгт гарсан ослын улмаас 1,200-1,500 тонн орчим халуун ус буюу 100г/кал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал доголдож, Хан-Уул дүүргийн Мишээл, Зайсан, Оргил, Удирдлагын академи, Хүннү хороолол, Жапан таун, 120 мянгат, 19-р хороолол, Их тэнгэр, Маршал таун, Баруун 4 замаас Чингис зочид буудал болон хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурахаар болж байна.

Шинэ Засгийн газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ.

Нийслэлээс өнгөрсөн жил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 200 MBт цахилгаан үйлдвэрлэл нэмэгдүүлж 2024-2025 оны өвлийг давсан. Харамсалтай энэ ослоор эрдэнэт хүний амь эрстэж улсад ихээхэн хохирол учирлаа.

Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахад Засгийн газар уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэгт итгэлтэй байна" гэж мэдэгджээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн