fitness
  • 71 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

Элсэлтийн шалгалтыг зургадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Энэ жилийн Элсэлтийн шалгалтад нийт 35939 сурагч бүртгүүлсэн байна. Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв хариуцдаг бөгөөд дараах хуваариар зохион байгуулах юм.

Зургадугаар сарын 18 /Лхагва гариг/

  • Түүх – 10:00-11:20
  • Англи хэл – 14:00-15:20

Зургадугаар сарын 19 /Пүрэв гариг/

  • Хими – 10:00-11:40
  • Газарзүй – 13:00-14:20
  • Нийгэм судлал – 16:30- 17:50

Зургадугаар сарын 20 /Баасан гариг/

  • Биологи – 10:00-11:20
  • Математик – 14:00-15:20

Зургадугаар сарын 21 /Бямба гариг/

  • Физик – 10:00-11:40
  • Орос хэл – 13:00- 14:20
  • Монгол хэл – 16:00-17:20

Дашрамд дурдахад, "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч элсэлтийн шалгалтаа өгч болно. Өнгөрсөн тавдугаар сард Монгол хэл, бичгийн шалгалтын 2023-2025 онуудын үр дүнг харьцуулсан байдлаар Боловсролын үнэлгээний төвөөс танилцуулсан. Монгол хэл бичгийн шалгалтыг 2013 оноос эхлэн Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах суралцагчдаас заавал авах шалгалт болгосон. Босго оноо 400 байхаар тогтоосон онцлогтой явагддаг шалгалт. Өөрөөр хэлбэл, 400 онооны босго давж байж дотоодын их, дээд сургуульд элсэх эрх үүсдэг.

Тэгвэл энэ онд нийт 83374 суралцагч Монгол хэл, бичгийн шалгалтад хамрагджээ. Үүнээс 70410 суралцагч шалгалтад тэнцсэн бөгөөд 12964 суралцагч буюу нийт шалгуулагчдын 15.5 хувь нь шалгалтад тэнцээгүй байна.

Өнгөрсөн жилийн тухайд 5300 гаруй сурагч Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй бөгөөд шалгалтын дүнгээ шалгуулах, дахин шалгалт өгөх хүсэлтээ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвийн байранд дугаарлаж байсан юм. Энэ жилийн тухайд түүнээс даруй хоёр дахин их суралцагч шалгалтдаа тэнцээгүй юм.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн