fitness
  • 322 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-06-12

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрээс алга болсон өсвөр насны хүү нас барсан байдалтай олдлоо. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр оршин суугаа газраасаа алга болсон иргэн Б нь 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрээс нас барсан байдалтай олдсон. Цагдаагийн байгууллага нас барсан шалтгааныг тогтоох чиглэлээр холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн гэдгээ мэдээлэв. Дөнгөж Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэх гэж байсан, амьдралын их замд хөл тавих гэж байсан нялх үр харамсалтай байдлаар орлонг орхив. Хүүг алга болсон тухай хэвлэл мэдээллүүд нэгэн зэрэг бичиж, эцэстээ сошиал орчингийн хатуу эрүү шүүлтэд оруулж, элдэв коммент сэтгэгдлүүдээр дайрч "доромжлуулав". Комьпютерийнхээ араас бусдыг элдэвээр харааж, бусдын амьдрал руу шүлсээ үсчүүлж, дэргэд нь байсан, байж үзсэн мэт дүгнэлт хийдэг, ингэхдээ заавал харлуулдаг, дайрч доромжилдог, харааж зүхдэг бүхэл бүтэн арми хүүг эргээд нийгэмд энгийн сайхан амьдрах "боломжгүй" болгов. Үнэхээр харамсалтай, үнэхээр бачимдам. Цаашид бид бусдын нялх үр, бусдын хүүхдийн талаар юу ч мэдэхгүй байж элдэв үг хэлдэг, дүгнэдэг байдлаа бүр мөсөн болих учиртай. Тэгэхгүй бол дахиад хэдэн хүүхдийн амиар "туг тахих" бол...

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн