fitness
  • 635 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-25

Он гарсаар цасанд суусан 44 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 96 иргэний аюулгүй байдлыг ханган,  35 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Тухайлбал, Увс аймгийн Сагил сумын Бургастай багийн нутаг Сэртгэр хэмээх газарт суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 24-ний 15:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид  очиход Улаабаатар хотоос Увс аймгийн Сагил сумын чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэний Приус- 20 загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 18:30 цагт татан гаргасан байна. 

Иймд машин техник цасанд суух, боогдох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол сонсох,
  • Хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах,
  • Өөрийн болоод гэр бүлийн аюулгүй байдлыг хангах,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.