Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй зочид төлөөлөгчид 2025 оны зургаадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Айлчлалтай холбогдуулан тус өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу <strong>гэж Тээврийн Цагдаагийн Албанаас уриаллаа.</strong>