fitness
  • 525 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-26

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эрх бүхий эрүүл мэндийн байгууллага болон донор эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд амьгүй донор буюу тархины үхэлтэй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тоог нэмэгдүүлэх, энэ төрлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой билээ.

Энэхүү гэрээг анх 2019 онд УНТЭ, ХСҮТ, УГТЭ, ГССҮТ-тэй хамтран байгуулснаар, тархины үхэлтэй 225 боломжит донорыг илрүүлж, 25 бодит донороос 33 хүнд бөөр, 22 хүнд элэг, 150 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгасан бөгөөд 55 хүний амь насыг аварч, 150 гаруй хүний амьдралын чанарыг дээшлүүлжээ.

Иймд энэ жил УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг шинээр байгуулаад байна.


Бусад мэдээ

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа бол эрчим хүч юм

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа бол эрчим хүч юм

Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ойн баярын хуралд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хү

Мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 527,000 жуулчин ирж, нэг тэрбум ам.долларын орлого оруулсныг Зам, Тэ

Ариунзул С.
Ариунзул С.