fitness
  • 86 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шар хоолойн аманд өчигдөр буюу долдугаар сарын 6-нд шар өвс шатсан тухай дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Түймэр ой руугаа буюу модлог хэсэг рүү орсныг онцгой байдлын алба хаагчид ажиллаж унтраасан байна.

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээлэл өгөх үеэрээ ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд "Хуурайшилтын хуулийн хугацаа дууссан ч байгаль дээр хуурайшилт их, аюулын зэрэг өндөр байна.

Иргэдэд сэрэмжлүүлсээр байтал хайхрамжгүйгээс болоод тохиолдлын тоо буурахгүй байгаа. Ой хээрийн түймрийн 20 орчим хувийг онцгой байдлын алба өдөр тутамд хиймэл дагуулын мэдээллээс илрүүлж, тухай бүрд нь арга хэмжээ авч байна. 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хуртай гэж байгаа боловч түймрийн бүс нутгуудад бороо ороогүйг алба хаагчид мэдээлсэн" гэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн