Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 хороо, "Оргил" худалдааны төвийн зүүн замд өнөөдөр 12:07 цагийн орчимд зам тээврийн осол гарч, нэг хүний амь эрсэджээ.
Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар "Mеrsedes Benz" маркийн тээврийн хэрэгслийн жолооч "KTM" маркийн мотоциклын жолоочтой мөргөлдсөн. Ослын улмаас мотоциклын жолооч 41 настай эрэгтэй амь эрсэдсэн нөхцөл байдлыг тогтоожээ.
Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: ТЦА