оловсролын сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцасны стандартад нэмэлт өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна.
Боловсролын яамны мэдээлснээр, ажлын хэсэг нь сурагчийн дүрэмт хувцасны өнөөгийн стандарт, чанар, хүртээмж нь хэрэглэгчдийн хүлээлт, сэтгэл ханамжтай нийцэхгүй байгааг онцолж, MNS 6814:2019 “Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага” стандартад “поло” загварын цамц нэмж тусгах талаар санал боловсруулах зорилгоор судалгаа хийжээ.
Судалгаанд Улаанбаатар хотын зургаан дүүрэг болон Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ аймгаас нийт 10107 сурагч, эцэг эх, багш, ажилтан оролцсон байна.
Үүнд, “Поло” загварын цамц нь сурагчдын өдөр тутмын хэрэгцээнд биед эвтэйхэн, хөдөлгөөнд саад болдоггүй, угаахад хялбар, агаар нэвтрүүлдэг хувцасны төрөл гэж олонх нь үнэлжээ. Мөн сурагчид дүрэмт хувцас сонгохдоо таатай мэдрэмж, тав тух, өөрийн биед тохирсон хувцсыг илүүд үзэж буйг онцолсон байна.
Эдгээр дүгнэлтийн үндсэн дээр дүрэмт хувцасны стандартад өөрчлөлт оруулж, поло цамцыг албан ёсоор тусгах саналын төслийг боловсруулан Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлэхээр болсон байна. Шинэ стандарт нь сурагчдын эрүүл мэнд, сэтгэл зүйн тав тух, суралцах орчныг дэмжих чухал алхам гэж үзэж байгаа ажээ.