fitness
  • 10 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан алба хаагчдыг үдэн гаргах ёслол өчигдөр боллоо.


ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дэлхийн энх тайвныг тогтоох их үйлсэд 2012 оноос хойш үүрэг гүйцэтгэж байна. Үе, үеийн энхийг сахиулагчдын алдар нэр, байгуулсан гавьяа өнөөдрийн амжилтыг бий болгосон юм. Тиймээс та бүхэн албаныхаа болоод эх орныхоо нэрийг өндөр өргөж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд ирээрэй” хэмээн онцлов.


Энэ үеэр XV ээлжийн бүрэлдэхүүний ахлагч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Т.Өнөрбекд Онцгой байдлын байгууллагын тугийг хүлээлгэн өгч, үүрэг гүйцэтгэх алба хаагчдад шаардагдах хувцас хэрэгслийг гардууллаа.


Тус 15 алба хаагч нь төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн 2 офицер, 13 ахлагчаас бүрдсэн аж.


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн