fitness
  • 134 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 7 цагийн өмнө

Зээлийн онооны систем үйлчилж иргэдийн зээлжих зэрэглэлийн оноо нь өндөр бол илүү таатай нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авах боломж бүрдлээ.

Өнгөрсөн 5-р сард Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг Улсын их хурлаас батлагдсан билээ.

Тэгвэл 2025 оны 9 сарын 10-наас эхлэн тус хууль хэрэгжиж эхлэх бөгөөд иргэдийн түгээмэл ойлголт болох зээлийн хар жагсаалт байхгүй болж, үүний оронд зээлжих зэрэглэл, чадварын оноонд шилжиж байна. Иргэд банк санхүүгийн байгууллагаас зээл авахдаа өөрийн зээлжих зэрэглэлийн оноогоор дүгнэгдэж зээл авдаг болно.  

Энэхүү үйлчилгээг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэй анхны зээлийн онооны финтек компани болох “Бүрэн скор ЗМС” ХХК зах зээлд иргэний зээлжих зэрэглэлийн оноо “БүрэнОноо”-г нэвтрүүлээд буй.

Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр иргэд санхүүгийн эрүүл мэндээ хэмжиж, ирээдүйн санхүүгийн шийдвэрүүдээ ухаалгаар гаргах боломжтой бөгөөд та бид зээлээ цаг хугацаандаа төлдөг найдвартай зээлдэгч байх чадамжаа БүрэнОноогоор илэрхийлэх шинэ соёл бий болж байна.

МОНГОЛЧУУДЫН БҮТЭЭСЭН “БҮРЭН ОНОО” ГЭЖ ЮУ ВЭ?

Зээлжих зэрэглэгийн оноог маш энгийнээр тодорхойлбол таны санхүүгийн чадамжийг эхнэр, нөхрөөс тань илүү мэддэг, нарийн тооцоолдог хиймэл оюун ухаан дээр суурилсан систем юм. Дэлгэрүүлэн Бүрэн Онооны систем дээр жишээ авч тайлбарлавал.

Бүрэн Оноо нь таны орлого, зээлийн түүх, зээлийн төлөлтөө хоцроолгүй төлсөн байдал, төлбөрийн чадварын харьцаа зэрэг олон талын мэдээллийг ашиглан таны санхүүгийн хариуцлагыг 300-999 хүртэлх оноогоор үнэлэх юм. Тодруулбал,

  • 900-999 (Бүрэн): Маш өндөр орлоготой, төгс сахилга баттай зээлдэгч.
  • 770-899 (Онц): Зээлийн туршлага сайн, эргэн төлөлт тогтмол.
  • 630-769 (Дундаж): Орлого тогтмол ч зээлийн туршлагагүй, аль эсвэл зээлийн туршлагатай ч зээлийн эргэн төлөлт зарим үед тогтмол бус.
  • 470-629 (Тааруу): Өрийн хэмжээ орлогоо давсан, зээлийн муу түүхтэй эсвэл туршлагагүй.
  • 300-469 (Муу): Орлого тогтворгүй, зээлийн муу түүхтэй.

Зээлжих зэрэглэлийн оноогоо иргэд шалгахдаа “Buren Score” апп-ыг татах эсвэл E-Mongolia руу үйлчилгээ хэсгээс “Зээлжих зэрэглэлийн оноо” гэж хайн өөрийн БүрэнОнооны лавлагааг харах боломжтой.Иймд та доорх зааврын дагуу e-Mongolia апп ашиглан өөрийн оноогоо шалгаарай.

Вебсайт: https://burenscore.mn/

Аппликэйшн татах:  qrco.de/BurenScore

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн