Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бат-Өлзий гэгч нь Цахим хөгжлийн яаманд хэрэгжиж байгаа 9 сая ам.долларын цахим засаглалын төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамандаа шилжүүлэн авч чадна гэж сайдынхаа “шунал”-ыг хөдөлгөн албан тушаалд очжээ.
Б.Бат-Өлзий нь АН-ын “хийморь” Чука буюу Ардчилсан намын Батчулууны хүү, төрийн албаны даа ялангуяа байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар ямарч мэдлэг туршлагагүй цүнх баригч төдийгүй Авсралид суралцаж Google-д дадлага хийсэн гэх боловч ажлын туршлага мэдлэг маруухан.
Б.Бат-Өлзий нь яамныхаа өөрийн хариуцдаг бодлогын газрын ажилдаа огт оролцдоггүй, газрын шинжээч, мэргэжилтнүүдтэйгээ харьцдаггүй дарга гэнэ. Түүнд бодлогын ажил чухал биш. Харин харъяа газруудад хэрэгжиж буй төсөв өндөртэй төслүүд л анхаарлыг нь татаж байгаа гэнэ.
Учир нь сайддаа төслүүдийн санхүүжилт рүү гараа дүрж, мөнгө олж өгөхөөр сандарч яваа гэнэ.