Боловсролын сайдын 2025 оны 2-р сарын 27-ны өдрийн Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай А/95 дугаар тушаалаар 2025-2026 оны нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц батлагджээ.
2025-2026 оны хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, X-XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ. Сурагчдын I улирлын амралтыг өмнөх жилүүдэд 10-р сард тав хоногоор өгдөг байсан бол энэ хичээлийн жилд хойшлуулж:
Энэ хичээлийн жилийн бүтцийн хуваарьтай танилцана уу.
Сурагчид 10-р сарын 20-24-нийг дуустал бие даалтын долоо хоногтой бөгөөд энэ үед танхимаар хичээллэхгүй юм байна.