Ирэх онд ипотекийн санхүүжилт 1.2 их наяд төгрөг байх төлөвтэйг Төв банк мэдээллээ. Тодруулбал Монголбанкны хуучин гаргасан бондын эргэн төлөлтөөс 600 тэрбум төгрөг, Баялгийн сангийн хуримтлалын 500 тэрбум төгрөг олгогдох аж.
Төв банк төсвийн шинжтэй санхүүжилт хийхгүй байхыг олон улсын байгууллагууд зөвлөдөг тул ипотекийн санхүүжилтийг Засгийн газарт шилжүүлэх хүсэлтэйгээ Монголбанк илэрхийлсээр буй. Ипотекийн банк байгуулах талаар сүүлийн үед яригдаж эхэлсэн ч ойрын 1-2 жилдээ байгуулах боломжгүй аж.
Ипотекийн зээлийн үлдэгдэл долоодугаар сарын байдлаар 10.5 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсжээ. Мөн сард ойролцоогоор 1000 гаруй иргэнд зээл олгогдож байгаа нь гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: Bloomberg