fitness
  • 98 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 15 цагийн өмнө

Ерөнхий сайдаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоотой холбоотой танилцуулга ирсэн эсэх, УИХ ирэх оны төсвийг хуулийн хугацаанд баталж чадахгүй бол тарах уу? гэсэн сэтгүүлчдийн асуултад УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа. Тэрээр, Монгол Улсын Засгийн газраас, Ерөнхий сайдаас 2025 ны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай албан бичгээр өчигдөр Монгол Улсын Их Хуралд саналаа ирүүлсэн. Үндсэн хуулийн 39.4-д “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.” гэж заасан байдаг. Үүргээ биелүүлж байж, эрхээ эдэлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй. Энэ хоёр үүргээ хэрэгжүүлж байж, эрх нь хэрэгждэг. Энэ эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд бичгийг УИХ-д ирүүлсэн. Танилцуулахаар ирүүлсэн танилцуулгыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэнэ. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тов байхгүй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар ээлжит болон ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл тогтоодог. Тэр тусмаа тухайн долоо хоног бүр Байнгын хороо, Дэд хороо, Түр хороо, Хянан шалгах хороогоор ямар асуудал хэлэлцэхийг товлодог. Энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов гарчихсан. Товын дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хуралдаад, Хөдөө аж ахуйн тухай хууль, Хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үдээс хойш дэд хороо, ЭЗБХ, ТБХ-ны хамтарсан хуралдаантай. Одоогоор дээрх асуудал товд ороогүй байна гэсэн.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн