fitness
  • 50 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Монгол Улс сүрьеэ өвчний тархалт өндөртэй улсын тоонд ордог. Үүнээс гадна 2021 онд ДЭМБ-аас баталсан олон эмд тэсвэртэй сүрьеэгийн дарамт өндөр 30 орны жагсалтад багтсан байдаг. Эрүүл мэндийн байгууллагаас сүрьеэгийн эсрэг олон арга хэмжээ, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байгаа хэдий ч жил ирэх тусам тус өвчнөөр өвчлөх иргэдийн тоо буурахгүй өссөн үзүүлэлттэй гарч буй. Тухайлбал, жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж, 150-200 хүн нас бардаг. 2023 онд сүрьеэгийн 2357 тохиолдол бүртгэгдэж 328 хүн нас барсан бол 2024 онд энэ тоо 3000 гаруй болж нэмэгдэн 415 хүн нас барсан байна. Энэ нь хоногт нэг хүн тус өвчний улмаас нас барж байна гэсэн үг. Тус өвчнөөр өвчлөгсдийн 57 хувь нь нийслэлд, 42 хувь нь орон нутагт байна.Сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа хүмүүсийн дийлэнх нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насны эрчүүд болон бага насны хүүхдүүд байна. Судалгаагаар жилд 12-14 мянган тохиолдол бүртгэгдэж байгааг тооцоолсон ч ердөө 20 гаруй хувийг л илрүүлж чаддаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд дэлхийн эрүүл мэндийн чуулганаар сүрьеэг устгах дэлхийн стратегийг баталж, 2035 он гэхэд нас баралтыг 2015 онтой харьцуулахад 95 хувь, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах, сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөж буй өрхийн эзлэх хувийг тэглэх зорилтыг дэвшүүлсэн байдаг.

Монгол Улсад сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх хянах чиглэлээр 1994 оноос хойш нийт долоон удаагийн үндэсний хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөг үндэсний хэмжээнд мөрдөгдөх томоохон бодлогын баримт бичигтэй уялдуулан Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан хэрэгжүүлжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн СТСА-ны Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн эрхлэгч Р.Дорждэрэм хэлэхдээ "Сүрьеэ бол нянгаар халддаг халдварт өвчин, үүнийг хүн болгон мэддэг. Энэхүү өвчин нь үс, хумснаас бусад биеийн эрхтэнг бүгдийг өвчлүүлдэг гэж үздэг. Уушгины сүрьеэ, уушгины бус сүрьеэ гэж хоёр ангилдаг. Уушгины хэлбэрийн сүрьеэгийн тохиолдол ихэвчлэн ханиалгах, ядрах, хоолны дуршил буурах гэх шинж тэмдэгээр илэрдэг. Дээрх шинж тэмдэг илэрсэн үед өөрт ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хангаж оношилгоо хийлгэх бүрэн боломжтой. Сүрьеэ өвчний оношилгоо, эмчилгээний зардлыг улсаас үнэ төлбөргүй гаргадаг. Иргэд ЭМД-ын төлөлтөд хамрагдаагүй байсан ч үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдах боломж бий. Мөн харьяалал үл харгалзаж сүрьеэ өвчний тусламж үйлчилгээг авах эрхтэй.

Нийт бүртгэгдэж буй тохиолдлын 30 гаруй хувь нь уушгины халдвартай сүрьеэ өвчин байдаг. Өвчилсөн иргэний ойр орчимд байсан гэр бүлийнхэн хамгийн түрүүнд өвчлөх өндөр магадлалтай байдаг. Шинж тэмдэг нь ойролцоогоор гурван сарын дотор илэрдэг. Тиймээс ойролцоогоор жилийн дотор өвдөх эрсдэлтэй байдаг" гэлээ.

Сүрьеэ нь дэлхийд нас баралтаар тэргүүлдэг 10 өвчний нэг бөгөөд жил бүр 10 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.6 сая хүн уг өвчний улмаас нас барж байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо нэг саяд хүрч 230 мянга орчим хүүхэд эндэж байна. Нас баралт өндөр байгаа нь өрх гэрүүд, улс оронд эдийн засгийн хувьд маш том дарамт учруулж байгаа юм. Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон улсын нэг болж дөрөвт орж байна. Сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн