fitness
  • 59 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 13 цагийн өмнө

Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр 09.30 цагт эхэлсэн. Хуралдаан өндөрлөж, Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хуралдааны танхимаас зөвлөлдөх танхимд шилжсэн бөгөөд 19.00 цагт шийдвэрээ сонсгоно гэж мэдээлж байсан бол 21.00 цаг болж хойшилсон. 

Тэгвэл шийдвэрийг танилцуулах тов дахин хойшлогдож, 22.30 цагт танилцуулна гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээлэв. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гармагц хүчин төгөлдөр болох юм. 

22.50 цаг. 
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан уншиж танилцуулж байна.

Тэрбээр, Үндсэн хуулийн цэцийн 8-р дүгнэлт нь нийт 38 нүүр учир агуулгыг хүргэе. Энэхүү хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзлээ.

1-рт, УИХ-ын чуулганаар ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томъёолллоор санал хураалт явуулсан нь Үндсэн хууль зөрчсөн. 

Үндсэн хуульд УИХ болон байнгын хорооны хуралдаанд гишүүдийн олонх бүрдсэн тохиолдолд хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж хууль тогтоогч байгууллагын шийдвэр гаргах ирцийн талаар зохицуулсан.

Мөн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэгдсэн хуралдаан долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд буртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар цагийг сунгаж болно. 7-р зүйлийн 7.1 дэх хэсэгт, Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж Үндсэн хуулийн 27-р зүйлийн 6 дахь хэсгийг нарийвчлан зохицуулжээ. Энэ нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цаг 09.00-оос эхэлж, 18.00-д хуралдаан дуусах хүртэл үргэлжлэх бөгөөд товлосон асуудлын хэлэлцэх цагийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал хураалтаар сунгаж болох талаар хоёрдмол утгагүй тодорхой тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд “Хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж...” гэж зааснаас үзвэл пүрэв, баасан гарагийн хуралдааныг тус тусад нь ойлгохоор байна. УИХ-ын 2025 оны 10-р сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанд 09.00-18.00 цагийн хугацаанд 52 гишүүн, 18.00-24.00 цаг хүртэлх хугацаанд 9 гишүүн ирцээ бүртгүүлсэн гэж УИХ-ын 10-р сарын 16-ны өдрийн чуулганы хуралдааны тэмдэглэлд тусгажээ.

Дэгийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-рт заасны дагуу 64 гишүүн хүрэлцэн ирснээр хуралдаан хүчинтэйд тооцогдох боловч 10-р сарын 16-ны өдөр 09.00-18.00 цаг хүртэлх хугацаанд 52 гишүүн ирцээ бүртгүүлсэн байх тул тус өдрийн чуулганы  нэгдсэн хуралдаан хүчингүй буюу хуралдаан болоогүйд тооцогдоно. Мөн хуулийн 7-р зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу товлосон асуудлыг хуралдаанаар хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуралдааныг сунгах санал өгснөөр хуралдааы цаг сунгагдах боломжтой. Гэвч 2025 оны 10-р сарын 16-ны өдрийн хуралдаан явуулха ирц бүрдээгүй бөгөөд хуралдааны цагийг сунгах санал хураалт явагдаагүй болох нь тус өдрийн нэгдсэн хуралдааны дүрс бичлэг болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Тиймээс 2025 оны 10-р сарын 17-ны өдрийн нэгдсэн хураллдааны ирц дангаараа бүрдсэн тохиолдолд тухайн өдрийн хуралдааныг хүчинтэйд тооцно.


УИХ-ын 2025 оны 10-р сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирцийг нэгтгэн тооцсон нь Үндсэн хууль болон Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд албан Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гарсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн байна. Албан тушаалтны талаар гарсан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт УИХ-д хянагдахгүй.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн