fitness
  • 52 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан түүний амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн түүхэн баримтат, драмын жүжиг үзэгчдийн хүртээл болно. 

Тус жүжиг нь уран бүтээлийн бүхий л үйл хөдлөл, үг, санаа зорилго нь түүхэн баримт нотолгоотой, дурсамж хууч, тэмдэглэл бичвэрээс бүрдсэнээрээ онцлогтой аж. Мөн Судлаач Л. Балдан, С.Лочин, Ч.Жачин нарын эмхэтгэл товхимол, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав болон бусад түүхэн гэрч, олны хүртээл болж хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжаас жүжгийн зохиолыг бичсэн байна.

“Монгол ардын суут” түүхэн баримтат драмын жүжгийг соёлын бүтээлч сарын хүрээнд 11-р сарын 15, 16, 22, 23, 29, 30 өдрүүдэд  Монгол Улсын Хүүхэлдэйн театрт тоглогдоно.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн