fitness
  • 74 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Нийслэл хотыг хөгжүүлэх мега төслийн нэг Дулааны тавдугаар цахилгаан станцыг эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.


НЗДТГ-ын мэдээлснээр, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл" компани шалгарчээ. Уг станцыг нийслэл хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг ДЦС-2-ын үндсэн сан дээр 26 га талбайд барьж, 2028 онд ашиглалтад оруулна. Тухайн байршил нь харилцаа холбоо, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц сайтайгаас гадна түлш, үнс агуулах талбай нь бэлэн байгаа юм.


Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300МВт эрчим хүч, 340Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Агаар мандалд хаягдах утаанд агуулагдах NOx, SO2-ын хэмжээг хянах хяналтын системтэй эргэлтэд буцлах үет шаталттай CFB технологийн зуухтай байна.


Мөн техникийн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлттэй конденсатортай, хаягдал усаа эргүүлэн ашиглах, байгаль орчинд ээлтэй технологитой байхаар төлөвлөсөн. Цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувь нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувь нь станцын дотоод хэрэглээнд зарцуулна. ДЦС-5 ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүс Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын хэрэглэгчдийг эрчим хүч, дулаанаар хангаж, одоо ажиллаж буй станцын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг сайжруулах юм. Төслийн хэрэгжилтийн явцад 1600 гаруй ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр нэмэгдэх аж.


Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасны дагуу зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр буюу олон улсын жишигт нийцсэн DBFOM бүтцээр хэрэгжүүлэх юм. Төслийн нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлнэ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн