Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 10 сарын танилцуулгыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил” Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар тус тус өсөв. 2025 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 14.7 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.6 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.2 хувиар тус тус өссөн байна. Мөн өнгөрсөн сард төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.3 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 15.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.5 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 9.0 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар ,мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.4 нэгж хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ. Тодруулбал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өсөхөд,