2025 оны "Өвлийн элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарсан талаар Боловсролын үнэлгээний төв мэдээллээ.
Шалгуулагчид eyesh.eec.mn сайтын "Шалгуулагчийн булан"- гаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хэвлэж авах боломжтой.
Элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-7-нд зохион байгуулахаар тов гарсан. Тодруулбал, Элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-нд 10:00 цагт монгол хэлний хичээлээр эхэлж, энэ өдөр түүх, англи хэлний хичээлийн шалгалтыг зохион байгуулна. Харин арванхоёрдугаар сарын 5-нд хими, газарзүй, нийгмийн шалгалтыг авна. Мөн арванхоёрдугаар сарын 6-нд биологи, математик, орос хэл 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалтыг авахаар төлөвлөөд байна.
Өвлийн элсэлтийн шалгалтад одоо суралцаж буй 10,11,12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй. 2025 оны зургаадугаар сар ба түүнээс өмнө төгссөн шалгуулагчид хамрагдах аж.