"Дэлхийн ур чадвар Тайвань 2025" азийн ур чадварын уралдаан нээлтээ хийлээ.
Уралдаанд Ази тивийн 28 улсын 321 залуус ур чадвараа сорин өрсөлдөх бол 1000 гаруй төлөөлөгч тус уралдааныг зорин очиж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр, багшийн арга зүй, үнэлгээнийхээ тогтолцоог сайжруулах арга замыг хамтдаа эрэлхийлэх юм.
Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй азийн ур чадварын уралдаанд Монгол Улс "график дизайн", "механик инженер CAD" гэсэн ур чадварын 2 төрөлд оролцохоор багаа илгээгээд байна. Энэхүү 2 төрлөөр тус бүр 11 улс оролцохоор ур чадвартай залуусаа илгээжээ.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар