fitness
  • 47 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар түгжрэлийг багасгах болоод дулаан хангамжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр “Улаанбаатар хотын авто замын түгжрэл одоо байгаагаасаа ихсэхгүй. Иргэдэд олгох 0.07 га газрыг хотын төвийн зургаан дүүрэгт олгохгүй. Шинээр хашаа тэлж, гудамж сунгаж барихыг хориглосон. Түгжрэл багастал нийслэлд автомашины дугаар шинээр олгохоо больсон. Хуучин машины дугаарыг шилжүүлж, худалдан авч байна. Туулын хурдны замын зорчих хөдөлгөөнийг 2027 оны наадмаас өмнө нээхээр шахуу төлөвлөсөн. Ингэснээр авто замын түгжрэл 15-20 орчим хувиар багасна. Мөн Тойрог хурдны замын төлөвлөлт хийж, тус замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг гуравдугаар сарын нэгэнд зарлана. Трамбай төслийн тухайд нэгдүгээр сардаа багтан мөнгөө босгоно” хэмээв.


Дотоод бондыг 2026 оны эхний хагас жилд эргэн төлж дуусгана. Бид 800 тэрбум төгрөгийн дотоод бонд гаргасан. Бөөрөлжүүтийн станцын төлбөрийг графикийн дагуу 2027 оны зургаадугаар сарын нэгэнд төлж дуусна. Санхүүгийн ийм арга хэмжээ авснаар энэ өвөл нийслэлд тог тасралгүй өвөлжиж байна. Эрчим хүчний салбарт хотоос гаргасан хөрөнгө оруулалтын үр дүнд Бөөрөлжүүтийн 300 МВт-ын эрчим хүчний станцыг ашиглалтад оруулсан. Дотоод бондын мөнгөөр Багануурт 50 МВт-ын станцыг богино хугацаанд барьсан. Монгол Улс анх удаа ДЦС 5 төслийг хэрэгжүүлж, 2027 онд ашиглалтад оруулна. Ингэснээр нийслэлийн баруун хэсэг орон сууцжих дулааны боломж бүрдэхээс гадна цахилгаан хангамжийн найдвартай том эх үүсвэртэй болно” гэжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн