fitness
  • 35 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

П.Наранбаяр сайдаар ахлуулсан Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр /2026.01.16/ Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хуралдаанаар 2026-2027 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжиж эхлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр хуралдааныг нээж үг хэлэхдээ “Бага боловсролын 1-5 дугаар анги бол суралцагчийн танин мэдэхүйн хөгжлийн хамгийн чухал үе байдаг. Энэ насан дээрээ хүүхэд бодит жишээ, юмсыг гараар мэдэрч, танил орчин дахь бодит зүйлс, асуудлаар дамжуулж суралцдаг онцлогтой. Тиймээс Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсрууллаа.

Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа:

  • Эх хэл, бичиг, тоо тооллын суурь чадамж төлөвшүүлэх тэргүүлэх ач холбогдол өгч,
  • Бага ангиас англи хэл, компьютер, эрүүл мэндийн судлагдахууныг судлах,
  • Сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсролын залгамж холбоо, бага ангиас дунд ангид шилжих шилжилтийг харгалзсан,
  • Монголын өв соёл, уламжлал, эх хэл, бичиг, түүхийг сургалтын үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварт тусгасан,
  • Сэтгэлийн боловсролд анхаарсан,
  • Технологид суурилсан суралцахуйн шилжилтийг тусгасан.

Шинэчилсэн хөтөлбөр нь эх хэл, бичиг, тоо тооллын суурь чадамжийг эзэмшүүлж, бага ангиас нь монголын өв соёл, уламжлал, түүхийг сургалтын үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварт тусган, англи хэл, компьютер, эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, технологид суурилсан суралцахуйн шилжилт хийхээр тусгаснаараа онцлогтой" гэв.

БҮЗ нь нийт 33 гишүүнтэй бөгөөд энэ удаа 81.8 хувийн ирцтэй хуралдаж, 100 хувийн саналаар “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийн төслийг үндэсний зөвлөлийн гишүүдийн өгсөн санал, зөвлөмжийг тусган сайжруулж, батлахыг дэмжлээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн