fitness
  • 43 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Алдарт эхийн I, II одон авах эхчүүдийн материалыг 2026 оны 1-р сарын 10-наас 3-р сарын 1-нийг хүртэл хүлээн авна. 

Одон авах болзол хангасан эхчүүдийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Анкет бөглөх, /Тайлбар хэсэгт/ нас барсан хүүхэдтэй бол шалтгаан нөхцөлийг бичих, холбоо барих утасны дугаарыг бичих;
  • Эхийн болон хүүхдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, эсвэл И Монголиа лавлагаа, Улсын бүртгэлийн лавлагаа, Түц машины лавлагаа хавсаргах;
  • Хүүхдүүдийн эсэн мэнд бойжиж буй тодорхойлолтыг өрхийн эрүүл мэндийн төвөөс авч хавсаргах;
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ байхгүй тохиолдолд Имонголиа лавлагаа, улсын бүртгэлийн лавлагаа, эсвэл түц машины лавлагаа хавсаргах;
  • Хүүхэд нас барсан бол нас барсны гэрчилгээний хуулбар эсвэл лавлагааг хавсаргах;
  • 0-3 хүртэлх насны хүүхдийг үрчилж авсан тохиолдолд үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, эсвэл үрчлэлтийн лавлагааг хавсаргах;
  • Эхийн төрүүлсэн боловч бусдад үрчлүүлсэн хүүхэд болон бусдад үрчлүүлээгүй ч өөрөө өсгөөгүй хүүхэд хамаарахгүй гэдгийг анхаарах;
  • Алдарт эх II зэргийн одонгоо аваагүй, І зэргийн одонгийн болзол хангасан эхийг зөвхөн нэгдүгээр зэргийн одонд тодорхойлох;
  • Хамгийн бага хүүхэд нь /2026 оны 05 дугаар сарын 01-нээс өмнө/ 1 нас хүрсэн байх.

Иргэд дээрх материалыг бүрдүүлэн харьяа дүүргийн хороонд өгөх юм. 

“Алдарт эх” одонтой эхэд олгох мөнгөн тэтгэмжийн 2025 онд нэмэгдүүлж, нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгосон билээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн