Улсын их хурлын дарга Н.Учралын санаачилгаар 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүр бүхий цахилгаан тээврийн хэрэгсэл болон цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчны талаарх уулзалт, хэлэлцүүлэг” нь Монгол улсын анхны LEED Platimium гэрчилгээтэй “MMS Ногоон барилга”-д амжилттай зохион байгуулагдлаа.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчны талаар санал солилцох зорилго бүхий энэхүү арга хэмжээнд төрийн болон төрийн бус, олон улсын 80 гаруй байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн.
Хэлэлцүүлгийн үеэр цахилгаан тээврийн хэрэгслийн хөгжлийг дэмжих хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлуудын талаар төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд санал солилцов.
Арга хэмжээний төгсгөлд MMS ногоон барилгын технологи, үйл ажиллагаатай танилцаж, компанийн Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх дэд бүтцийн жишиг төсөлтэй танилцав.