fitness
  • 39 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнтэй танилцаж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриаллаа. 


Ерөнхий сайд Г.Занданшатар үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулан, УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаагаа хэллээ. Татварын багц хуулийн шинэчлэлд татвар төлөгчдөөс 1,6 их наяд төгрөгийн татварын ачааллыг бууруулахаар тусгасан. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын босго 1,5 тэрбум төгрөг байгааг 2,5 тэрбум төгрөг болгох, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг Татварын багц хуулийн төсөлд тусгасан гэв. 


“Монголд үйлдвэрлэв” гэдэг нь зөвхөн шошго, гарал үүсэл биш чанар, хариуцлага, бахархлын баталгаа байх учиртайг онцлоод, үндэсний үйлдвэрлэл хүчирхэг байж эдийн засаг тогтвортой байна. Эдийн засаг тогтвортой байж ажлын байр нэмэгдэнэ. Ажлын байр нэмэгдэж байж, иргэдийн амьдрал бодитоор сайжирна. Иймээс эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь өнөөдрийн сонголт төдийгүй маргаашийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлоод, зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, стандартад анхаарч, өрсөлдөх чадварыг сайжруулахыг баялаг бүтээгчдээс хүслээ. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн худалдан авахад стандартын шаардлага хангахгүй байх асуудал тулгардаг. Иймд төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчдийг шинэ стандарт нэвтрүүлэхэд нь дэмжиж, тусалж байхыг чиглэл болголоо. 


Манай улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн тендер шалгаруулалтад шалгарсан нийт дүн сүүлийн таван жилд 2,8 дахин нэмэгдэж, 12,6 их наяд төгрөгт хүрсэн байна. Тендер шалгаруулалтад шалгарсан дотоодын аж ахуйн нэгж 2019 онд 3580 байсан бол 2025 онд 5137 болжээ. 


Үзэсгэлэнгийн үеэр дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалт танилцуулах, үйлдвэрлэл эрхлэгчид төрийн худалдан авалтад ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон стандартын тохирлын гэрчилгээ авах зэрэг асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Засгийн газрын тогтоолоор дотоодын үйлдвэрлэгчдээс чанар стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай 154 нэр, төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалт баталсан. Энэ жагсаалтын нэр төрлийг нэмж батлах шаардлагатайг үзэсгэлэнд оролцогчид Ерөнхий сайдад хэлж байлаа. 



Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн