fitness
  • 42 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Хуралдаанаар “Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” Төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.


Мөн “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явц, Төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр хүргэж байгаа байдалд хийсэн судалгаа дүгнэлт, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр”-ийг хөрөнгө оруулагч талтай хамтран баталгаажуулалт, Стратегийн ач холбогдол бүхий орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж буй ажлын үр дүн зэрэг асуудлыг танилцуулгыг сонсох аж.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн