fitness
  • 36 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан.  Энэ удаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг танилцуулж байна.

Монгол Улсыг 2026 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөнд туссан төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүд болон улсын нэгдсэн төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, төсвийн зарлагын хязгаарт багтаагүй төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг уг хуулиар зохицуулсан бөгөөд мөн түншлэлийн төсөлд тавигдах шалгуур нөхцөлийг багасгаж, 21 аймагт түншлэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг өгч, түншлэлийн төслийн сонгон шалгаруулалтын хугацаа 12-18 сар явагддаг байсныг 1-6 сар болгож, шат дамжлага ихтэй олон үе шатыг өөрчлөн 1 үе шаттай сонгон шалгаруулалтаар явуулах, процессыг ил тод болгох зэрэг асуудлыг тусгасан.


Дээрх зохицуулалтууд туссанаар улсын төсвөөс санхүүжүүлэх боломжгүй зарим төслүүд тухайлбал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, түүнчлэн 2025, 2026 оны Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд туссан 41 төсөл хэрэгжинэ.

Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тухайн төсвийн жилд багтаан хэрэгжүүлэх, төсвийн ачааллыг бууруулах, төслийн сонгон шалгаруулалтын үе шатуудыг хялбарчилсан, нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний төслүүдэд тавигдах шаардлагуудыг ялгаатай байдлаар зохицуулж, зарим аймгуудад хуулиар хязгаарласан зохицуулалтыг нээж, 21 аймагт түншлэлээр төсөл хэрэгжүүлэх боломж бий болсон. 

Хууль хэрэгжиж эхэлснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулж, төсөвт үзүүлэх хөрөнгө оруулалтын ачааллыг дорвитой бууруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн салбарт болон төрийн үйлчилгээний зарим салбарт татаж оруулах, ингэснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн