fitness
  • 66 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын өчигдрийн /2026.03.04/ хуралдаанд танилцуулжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 12 тэрбум хувьцааны:

  • 8.8 тэрбум буюу 73.5 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК,
  • Долоон сая буюу 0.06 хувийг 488 үндэсний аж ахуйн нэгж,
  • 3.2 тэрбум буюу 26.4 хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн тус тус эзэмшиж байна.

Хуулийн төсөлд:

  • 1072 хувьцаагаа худалдсан иргэдэд нэг удаа худалдан авах боломж бүрдүүлэх
  • Нас барсан иргэдийн хувьцааг гэр бүл, үр хүүхдэд нь өвлүүлэх эрх олгох
  • 2024 оноос хойш төрсөн 124 мянган хүүхдэд хувьцаа эзэмшүүлэх зэрэг асуудлыг тусгахаар төлөвлөсөн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 онд хуваарилсан ногдол ашиг болох 63242 төгрөг олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, мөн 2025 оны ногдол ашгийг улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрт, тухайлбал Дулааны цахилгаан станц барих төсөлд хөрөнгө оруулах чиглэлээр иргэдээс санал авах асуудлыг зохион байгуулах эсэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хувьцаа өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулаыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод даалгасан байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн