fitness
  • 57 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Д.Б гэх этгээд фэйсбүүкээр харилцсан зурвасуудаа олон нийтэд тараана, гэр бүлийнхэнд нь илгээнэ гэж бусдыг сүрдүүлэн 2,000,000 төгрөг шилжүүлэхийг шаардсан. Ингэж хүний хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээллийг тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч О “Фэйсбүүкээр үл таних хүнээс найзын хүсэлт ирснийг хүлээн авсан. Улмаар тэр хүн зурвас бичиж “Миний зураг, бичлэгийг үзэх үү” гэхэд нь би зөвшөөрсөн юм. Зураг, бичлэгийг нь үзсэний дараа уулзах санал тавихад нь би татгалзсан.

Удалгүй надтай харилцсан зурвасуудынхаа зургийг (screen shot) илгээж мөнгө өгөхгүй бол үүнийг ар гэрийнхэн, найз нөхөд рүү явуулна. Устгуулмаар байвал 2,000,000 төгрөг .... тоот дансанд шилжүүл гэж дарамталж эхэлсэн.

Манай найзуудын, гэрийнхний, охины маань фэйсбүүк хаягийг явуулаад тэдэн рүү харилцсан зурвасын зургаа илгээлээ гээд байхаар нь шаардсан мөнгийг нь шилжүүлсэн. Дахин мөнгө нэхсэн тул цагдаагийн байгууллагад хандсан” гэж мэдүүлжээ.

skip-share

Манай найзуудын, гэрийнхний, охины маань фэйсбүүк хаягийг илгээгээд тэдэн рүү харилцсан зурвасын зургаа илгээлээ гээд байхаар нь шаардсан мөнгийг нь шилжүүлсэн.

Мөн өөр нэг хохирогчоос дээрхтэй ижил үйлдлийн аргаар 2,000,000 төгрөг шилжүүлсэн авсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна. Шүүхээс Д.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж “Заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэжээ. (Эх сурвалж: Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан)

Иймд иргэд өөрийн цахим хаягийн аюулгүй байдлыг хангаж үл таних хүний найзын хүсэлтийг хүлээн авахгүй байх, авах тохиолдолд сайтар, нягталж шалгаж, харилцан зурвас бичих бол гарч болох эрсдэлийг тооцоолж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйл.Заналхийлэх
1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн