fitness
  • 61 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиевыг энэ сарын 12-нд хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав.


Уулзалтын үеэр дэд сайд Г.Амартүвшин Монгол, Киргизийн харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, улс төрийн яриа хэлэлцээг цаашид улам бүр бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглахад Элчин сайдыг хүчин чармайлт гарган идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.


Элчин сайд Айбек Молдогазиев Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас илэрхийлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн