Бүгд Найрамдах Казакстан Улс болон Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаанысалбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Казакстан улсад дээд боловсрол эзэмших боломжийг Монголын залууст танилцуулах зорилготой “Study in Kazakhstan” боловсролын үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.
Тус үзэсгэлэн нь 2026 оны 5 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Corporate Hotel & Convention Centre-т болох бөгөөд гадаадад суралцах хүсэлтэй сурагч, оюутан залуус төдийгүй их дээд сургуулийн төлөөлөл, боловсролын байгууллагын мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцон цаашдын хамтын ажиллагааны боломжийг судлан, харилцан мэдээлэл солилцоно.![]()

Үзэсгэлэнд Казакстан улсын тэргүүлэх их, дээд сургуулиуд оролцож инженерчлэл, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, анагаах ухаан, боловсрол, бизнес, олон улсын харилцаа зэрэг эрэлттэй мэргэжлийн бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрүүд; хос диплом болон хамтарсан сургалтын боломж, олон улсын оюутан солилцоо, төрийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх юм.

Түүнчлэн үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр Казахстан улсын тэргүүлэх их, дээд сургуулийн төлөөллөөс ганцаарчилсан зөвлөгөө авах, Казахстан улсад суралцахын давуу тал, төгсөөд ажиллах карьерын боломжуудтай танилцахаас гадна их сургуулиудын кампус, лаборатори, судалгааны төвүүд, инновацын төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Казакстан улс нь Төв Азид боловсролын чанараараа тэргүүлэх улсын нэгт тооцогддог ба олон улсын магадлан итгэмжлэлтэй хөтөлбөрүүд, орчин үеийн боловсролын системийг хөгжүүлэн, шинжлэх ухаан, судалгааны салбарт онцгой анхаарч, дижитал технологийг идэвхтэй нэвтрүүлснээр дэлхийн түвшний чанартай боловсрол эзэмших сонирхолтой залуусын хувьд сонирхол татахуйц шинэ үүд хаалга болж байна.

“Study in Kazakhstan” үзэсгэлэн нь Монголын ирээдүйн оюутнууд болон боловсролын байгууллагуудад Казакстаны орчин үеийн дээд боловсролын тогтолцоо, олон улсын түвшний сургалтын орчин, шинжлэх ухаан, инновацын хөгжлийг танилцуулах томоохон платформ болох тул оюуган залуусыг өргөнөөр оролцохыг урьж байна.
«Study in Kazakhstan» өдөрлөгт оролцох их, дээд сургуулиуд
№ | ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН МЭДЭЭЛЭЛ | Сургуулийн холбоос |
1 | Г.Даукеевын нэрэмжит Алматыгийн Их Сургууль болон Казахстаны Анхалт Олон Улсын Их Сургуулийн салбар | |
2 | Алматыгийн Технологийн Их Сургууль | |
3 | Манаш Козыбаевын нэрэмжит Хойд Казахстаны их сургууль | |
4 | Тураны Их Сургууль | |
5 | Алкей Маргуланы нэрэмжит Павлодар багшийн их сургууль | |
6 | Ташеневийн Их Сургууль | |
7 | Сарсен Аманжоловасын нэрэмжит Зүүн Казахстаны их сургууль | |
8 | А.К. Кусайновын нэрэмжит Евразийн хүмүүнлэгийн хүрээлэн | |
9 | "Академик Е.А. Букетовын нэрэмжит Карагандын үндэсний судалгааны их сургууль" НАО | |
10 | Казпотребсоузын Караганда их сургууль | |
11 | "Рудный Аж Үйлдвэрийн Их Сургууль" ХК | |
12 | Казахын Үндэсний Эмэгтэйчүүдийн Багшийн Их Сургууль | |
13 | "К.И.Сатпаевын нэрэмжит Казахын Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль" ХК | |
14 | Олон улсын боловсролын корпораци Казахстаны тэргүүлэх архитектур, барилгын инженерийн академи | |
15 | Д.Серикбаевын нэрэмжит Зүүн Казахстаны Техникийн Их Сургууль | |
16 | Кенжегали Сагадиевын нэрэмжит Олон улсын бизнесийн их сургууль | |
17 | С. Утебаевын нэрэмжит Атыраугийн газрын тос, хийн их сургууль | |
18 | Казахын Усны менежмент ба усжуулалтын үндэсний их сургууль! | |
19 | Хериот-Ватт Их Сургуулийн салбар | |
20 | "Иргэний нисэхийн академи" ХК |