fitness
  • 58 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлд хэрэгжиж буй ус хангамж болон үерийн эрсдэлээс сэргийлэх төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны ажлын явцын талаар хэлэлцэв.

НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, явцын талаар танилцууллаа. 

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Тамгын газар, тус дүүргийн газрын алба, Замын цагдаагийн хэлтэс хамтран өдөр бүр тухайн байршилд хяналт тавьж ажиллаж байна.

Том оврын авто машины зогсоолын нөлөөлөлд өртсөн  47 нэгж талбараас 23 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн, 12 нэгж талбарыг холбогдох байгууллагын төлөөлөлтэй хамтран ажиллаж нөлөөллөөс гаргасан. Үлдсэн 12 нэгж талбарт эд хөрөнгийн үнэлгээг хийж байна. Чөлөөлсөн нэгж талбарын байршлаас эхлэн авто зогсоолын барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж  байна.

Хотын дарга Х.Нямбаатар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 74 хувьтай байна гэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн