fitness
  • 46 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас зуны их засварын төлөвлөгөөт зогсолтын хуваарийг танилцууллаа. Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 20-30-ны хооронд зарим байршлын хэрэглэгчдийн халуун усыг түр хязгаарлах юм.

Халуун ус хязгаарлах бүсүүд:

  • 9ДЕЖИ магистраль орчмын хэрэглэгчид
  • Эрчим хүчний сургалтын төв
  • ЗХ-ний 017 дугаар цэргийн анги
  • Залуус хороолол
  • Нефть бааз орчим
  • 21 дүгээр хороолол
  • Орчлон орон сууцны хороолол орчим
  • 13АБВГД магистраль орчмын хэрэглэгчид
  • Буянт-Ухаа I, II хороолол
  • Нисэх орчмын хэрэглэгчид

Энэ хугацаанд 13АБВГД магистраль шугамд тавдугаар сарын 21-нд, 9ДЕЖИ магистраль шугамд тавдугаар сарын 22-нд тус тус нягтын туршилт хийхээр төлөвлөжээ.

Мөн ДХ940 худгийг өргөтгөн шинэчлэх болон урсгал засварын ажлуудыг хийх юм байна.

Халуун ус хязгаарлах бүсийн дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн газрын зургаас харах боломжтой.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн