Аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор Засгийн газраас арилжааны 10 банкаар дамжуулан 6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Аялал жуулчлалын хөгжлийн Дэд хорооны хурлаар тус яамнаас нийт 28 аж ахуйн нэгжид 72 тэрбум төгрөгийн зээл олгосон тухай мэдээлсэн.
Гэвч салбарын олон компаниуд зээл авч чадахгүй байгаа бөгөөд зээл олголт ил тод бус байна гэх гомдлыг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоонд (АЖМХ) ирүүлсээр байгаа аж. Иймд тус холбооноос зээлийн хэрэгжилт, хүртээмжийг үнэн зөв, ил тод мэдээлэх шаардлагатай гэж үзэн Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын Сайдад албан бичиг хүргүүлжээ.
Тодруулбал, холбооны бүртгэлээр зээл авсан 28 байгууллагын 10 нь АЖМХ-ны гишүүн хуулийн этгээд байгаа бөгөөд үлдсэн 18 аж ахуйн нэгжийн мэдээллийг тодруулан, баталгаажуулж ирүүлэхийг хүссэн байна.
Эх сурвалж: Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо




