fitness
  • 27 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 7 цагийн өмнө

Япон Улсад тайфүний улирал эхэлж байгаа тул Япон Улсад оршин суугаа болон түр зорчигч нийт монгол иргэдийг цаг агаарын мэдээллийг тогтмол хянаж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Тодруулбал Японы Цаг уурын товчоо (JMA) болон NHK-ийн мэдээлснээр Тайфүн №6 (Жанми) нь Окинава, Амами орчмын бүс нутгийг дайран өнгөрсний дараа Японы Номхон далайн эргийг даган зүүн хойд чиглэлд шилжин хөдөлж байна. Энэхүү тайфү салхи  6 дугаар сарын 2-нд Кюүшюү аралд, 6 дугаар сарын 3-нд Шикокү арал, Кансай, Токай болон Канто бүсүүдэд хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Тайфүний нөлөөгөөр аадар бороо олон цагаар үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд 24 цагийн хугацаанд Шикокү болон Кансай бүсэд 300 мм хүртэл, Токай болон Канто бүсэд 200 мм хүртэл хур тунадас орох магадлалтай байгаа тухай Цаг уурын товчооноос мэдээлжээ. Токио болон түүний ойр орчмын бүс нутгуудад ч хүчтэй аадар бороо орох, богино хугацаанд их хэмжээний хур тунадас унах эрсдэлтэй байна.

Мөн Окинава болон Өмнөд Кюүшюү орчимд салхины хурд секундэд 50 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгаа бөгөөд тайфү хар салхи зүүн хойд чиглэл рүү шилжин хөдөлснөөр Японы төв болон зүүн хэсгийн бүсүүдэд ч хүчтэй салхи, далайн өндөр давалгаа үүсэж болзошгүй байна.

Дээрх нөхцөл байдал нь 2025 оны зун Японы баруун болон төвийн бүс нутгуудад их хэмжээний хур тунадас орж, хөрсний гулгалт, үер усны гамшиг үүсгэсэн үеийн цаг агаарын нөхцөлтэй төстэй байгааг NHK болон Японы Цаг уурын товчооноос анхааруулж, иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг зөвлөжээ.

Их хэмжээний хур тунадас унасны улмаас хөрсний гулгалт, уулын нуралт үүсэх, гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэх, нам дор газрууд үерт автах зэрэг байгалийн гамшгийн эрсдэл өндөр байгаа тухай анхааруулсан.

Түүнчлэн далайн эрэг орчимд өндөр давалгаа үүсэх, зам тээврийн хөдөлгөөн тасалдах, нислэг болон төмөр замын хуваарь өөрчлөгдөх зэрэг хүндрэл гарах боломжтой тухай мэдээлжээ.

Одоогийн байдлаар тайфү салхины төв нь Токио хотыг шууд дайран өнгөрөх төлөвгүй байгаа боловч Канто бүсэд ойрхон өнгөрч, хүчтэй бороо оруулж, салхи ширүүсэх тул оршин суугчид цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол хянаж, үер ус болон хөрсний гулгалтын эрсдэлтэй бүсүүдэд ойртохгүй байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.

Ялангуяа гол мөрний эрэг, уулын бэл, нам дор газарт амьдарч буй иргэд шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх зааврыг нэн даруй дагаж мөрдөх шаардлагатай. Иймд иргэд

  • Орон нутгийн захиргаа болон Японы Цаг уурын албаны анхааруулгыг тогтмол шалгах
  • Ус, хүнс, гар чийдэн, цэнэглэгч зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ урьдчилан бэлтгэх
  • Үерлэх болон хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй бүсэд оршин суудаг бол нүүлгэн шилжүүлэх мэдээллийг анхааралтай дагах
  • Тайфүний үеэр шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх
  • Гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барих боломжоо урьдчилан хангах зэрэг арга хэмжээг авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Токио дахь Монгол Улсын ЭСЯ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн