fitness
  • 1319 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-15

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн бүлэглэлтэй “дайн зарлаж” бүгдэд хариуцлага тооцох тухайгаа илэрхийлсэн. Түүнийг ийнхүү байр сууриа илэрхийлснээс хойш зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Ардын намынхан хагарч, бутарч эхэллээ,  Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын харилцаа таагүй байна, Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох нь тодорхой боллоо гэх мэт мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайн бүлэглэлийг шалгаж, ил болгох асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэв.  Д.Амарбаясгалан “Засгийн газраас шийдвэр гарч "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онц дэглэм тогтоон, бие төлөөлөгч томилсон. Олон жилийн туршид монголчуудын болон зарим бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хохироож ирсэн нүүрсний хулгайн бүлэглэлийн үйл ажиллагааг илчлэх, хяналт тавих, цэгцлэх ажлыг хийгээд явж байна. Гэтэл манай нам, Ерөнхий сайд бид хоёрын талаар   зохион байгуулалттайгаар худлаа мэдээ тарааж байна. Үүнийг би ардчилсан намын нөхдийн хийж буй ажил гэж харж байгаа. Засаг төр тогтвортой байж дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэлтэй хямралыг даван туулах нь л чухал байна. Нэг нь Ерөнхий сайдаас бууж нөгөө нь Ерөнхий сайд болох үеийн төлөөлөл бид бишээ. Бидэнд эрх мэдэл, албан тушаалын төлөө хагаралдаж, тэмцэлдэх ямар ч шалтгаан байхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

 

 

Бусад мэдээ

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулна

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулна

Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалтыг үндэслэн Төрийн байгуулалтын бай

Мах, ноос ноолуур, самар боловсруулах чиглэлд хамтрахыг Польшуудад санал болгов

Мах, ноос ноолуур, самар боловсруулах чиглэлд хамтрахыг Польшуудад санал болгов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн урилгаар Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агат

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн