fitness
  • 69 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

УИХ-аас "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хийхээр болсон. 

Сонсгол энэ сарын 15, 16-ны даваа, мягмар гарагт 09:00 цагаас Төрийн ордонд болох бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал сонсголыг даргалах юм. Харин ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллана. 

Сонсголд нийт 100 гаруй хүн оролцохоор төлөвлөгдсөн бөгөөд нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хөндөж хэлэлцэх аж.

Тус сонсголын хүрээнд нийслэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн гүйцэтгэл, үр ашиг, мөн санхүүжилтийн ил тод байдалд үнэлгээ хийх, цаашдын бодлогын шийдлийг тодорхойлох зорилготой. 

Эх сурвалж: УИХ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн