fitness
  • 64 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 8 цагийн өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэлийг өөрсдийн тэргүүлэх зорилт болгон, долоо хоног бүр гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

Тэрээр, "Өвөлжилтийн бэлтгэл гэдэг бол олон салбарын харилцан уялдаатай, хамтын ажиллагаа шаардсан үндэсний хэмжээний ажил юм" гэжээ. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал дараах найман үүрэг, даалгаврыг аймаг, нийслэлийн удирдлагуудад өгөв. 

  • Ургац хураалтад сайн дураар цэргийн алба хаагчдын ажиллуулж, цалинг тогтоох. Шатахуун, түлшээр таслахгүй байх. 
  • Өвс тэжээлийн нөөцийг улсын хэмжээнд хангах, нөөцийн махны хэмжээг эцэслэн тогтоож, бэлтгэх
  • Малчдыг тусгай хамгаалалттай бүсэд оторлох асуудлыг хамтран зөвшилцөх. Эмнэлгийн тусламж таслахгүй байх
  • Малын вакцинжуулалтыг анхаарч, халдваргүйжүүлэх ажлыг дуусгах
  • Улс даяар өвөлжилтийн эрсдэлээ үнэлж, түлш, эрчим хүч, хүнс, эм, шатахуун, өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлэх 
  • ДЦС, зуухнуудын засварыг 09.01-нд дуусгаж, арван аймагт ДЦС барих ажлыг эрчимжүүлэх 
  • Гэр хорооллын өрхүүдийг сайжруулсан түлш, хагас коксон түлшээр хүрэлцээтэй хангаж ажиллах
  • Цаснаар зам хаагдахаас сэргийлж, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахыг тус, тус үүрэг болгов. 

Аймаг, нийслэлийн түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Ерөнхий сайдын албан даалгаврын биелэлтийн хэрэгжилтэд  Шадар сайд Н.Номтойбаяр хяналт тавина.  Тэрээр өөрөө биечлэн очиж шалгах бөгөөд есдүгээр сарын 15-наас өмнө бэлэн байдлыг хангуулж ажиллана гэж Засгийн газраас мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн