fitness
  • 70 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 8 цагийн өмнө

Сүрьеэгийн клиникийн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийг Глобал сангийн дэмжлэгтэй санхүүжилтээр засжээ. Мөн агааржуулалтын систем суурилуулсан байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд Глобал сангийн дэмжлэгтэй санхүүжилтээр хэрэгжүүлсэн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн барилгын засвар, механик агааржуулалтын системийн шинэчлэлийн ажил бүрэн дуусжээ. Энэ хөрөнгө оруулалт нь сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээг сайжруулахад чиглэсэн.

Барилгын их засварыг "Мөнх Хархираа" ХХК 424 сая төгрөгийн өртгөөр, механик агааржуулалтын системийн засвар, шинэчлэлийг "Арвин-Өргөө" ХХК 500 сая төгрөгийн өртгөөр тус тус чанарын өндөр түвшинд гүйцэтгэжээ.

Худалдан авах ажиллагааны явцад бий болсон тендерийн хэмнэлтийн хөрөнгийг үр ашигтай шийдэн, анх зураг төсөлд тусгаагүй боловч тасгийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай нэмэлт засвар, тохижилтыг бүрэн хэрэгжүүлсэн байна.

Шинэчлэгдсэн тасаг нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй үйлчлүүлэгчдэд олон улсын халдварын сэргийлэлт, хяналтын шаардлагад нийцсэн, аюулгүй, тав тухтай орчинд эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлнэ. 

Мөн эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулав гэж тус эмнэлэг мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн