fitness
  • 78 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 8 цагийн өмнө

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо энэ сарын 10–19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын химийн 58 дугаар олимпиад (IChO 2026)-д Монгол улсын баг амжилттай оролцжээ. Хоёр мөнгөн, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тус олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдлөө. ОУ-ын химийн олимпиад хоёр үе шаттай явагддаг. 



• Онолын хэсэг - 9 бодлого /5 цаг/
• Туршилтын хэсэг - 3 даалгавар /5 цаг/

Оролцогчид есөн бодлого, гурван даалгаврыг арван цагийн турш гүйцэтгэж, шинжлэх ухааны мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, оюун ухаанаа сорин өрсөлддөг байна. 

МӨНГӨН МЕДАЛЬ 🥈
• Б.Мэндбаяр – Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч
• М.Одгэрэл – Бага Тэнгэр сургуулийн 12 дугаар ангийн сурагч

ХҮРЭЛ МЕДАЛЬ🥉
• Н.Ариунгоо – Шинэ Монгол сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
• Б.Мөнх-Энэрэл – Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

Эх сурвалж: IChO-2026

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн