fitness
  • 44 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Улаанбаатар хотод өнөөдөр 29 хэмийн дулаан байна. Энэ сарын 23-наас эхлэн долдугаар сарын 26-ныг хүртэл Монгол орны ихэнх нутгаар өмнөх хоногуудаас нэмж халж ялангуяа төвийн аймгуудын нутгаар өдөртөө +30 хэмийг давж, говийн бүс нутгаар +38 хэм давж халахыг цаг уурын байгууллагаас мэдээлж, наршилтаас сэргийлэхийг анхааруулав. Мөн Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас анхаарал болгоомжтой байхыг Цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хур тунадас: Долдугаар сарын 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6…+11 хэм өдөртөө +20…+25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +23…+28 хэм өдөртөө +37…+42 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +18…+23 хэм градус, өдөртөө +31…+36 хэм, бусад нутгаар шөнөдөө +13…+18 хэм, өдөртөө +26…+31 хэм дулаан байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн