fitness
  • 54 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Боловсролын сайдын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр боллоо.

Шинэчилсэн бүтэц нь нийслэл болон аймаг, сумын сургуулийн онцлогийг тусгасан бөгөөд тушаалын нэгдүгээр хавсралтаар "Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц", хоёрдугаар хавсралтаар "Аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг тус тус баталжээ.

Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа, амралтын зохицуулалттай холбоотойгоор оролцогч талуудын саналыг харгалзан 2026 оны тавдугаар сард явуулсан асуулгад 9620 багш оролцсон байна. Судалгаанд оролцогчдын 52.2 хувь нь сурагчдын өвлийн амралтыг 1-2 долоо хоногоор богиносгох, бага ангийн сурагчдын зуны амралтыг зургадугаар сарын 1-нээс эхлүүлэх, хичээлийн жилийг дөрвөн улирлын бүтэцтэй болгох, мөн дунд болон ахлах ангийн сурагчдын зуны амралтыг нэг долоо хоногоор урагшлуулах санал өгчээ.

Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн тогтооход Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд заасан хугацаа, бусад улсын туршлага, Монгол орны цаг уур, байгалийн нөхцөл, сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж, нийслэлийн агаарын бохирдол болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн судалгаа, бодлогын зөвлөмж, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдын санал, өмнөх туршлага, мөн хөдөө орон нутгийн мал төллөх хугацаа зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэн байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн