fitness
  • 66 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Royal United эмнэлэгт түрүү булчирхайн хорт хавдрын өндөр нарийвчлалтай шинэ туяа эмчилгээ хийж эхэллээ. Тус эмчилгээ нь 20 удаагийн оролтыг тав болгож багасгаж байгаагаараа онцлогтой.

Энэхүү туяа эмчилгээг өмнө нь уушги, тархины хорт хавдрын зарим тохиолдолд хэрэглэдэг байжээ. Цацраг туяагаар түрүү булчирхайн гол цэгүүдэд хүрч эмчилснээр хор уршгийг багасгадаг гэв.

73 настай Дерик Чейс энэ эмчилгээнд орсон анхны хүн болжээ. Тэрбээр “Хоёр долоо хоногт таван удаагийн эмчилгээ хийж байгаа нь өвчтөнүүдэд ч гэлтгүй гэр бүлийн гишүүдэд амар болсон” гэв.

Royal United эмнэлэг “Англид жил бүр 17 500 эрэгтэй түрүү булчирхайн хорт хавдраар оношлогддог. Шинэ эмчилгээг нэвтрлүүлснээр өндөр стандартын эмнэлгийн үйлчилгээг богино хугацаанд хийх боломжтой. Эмнэлгийн хүрэлцээ хангалттай болж, өвчтөнүүдийн дараалал багасна” гэж мэдээлсэн байна.

Өнгөрсөн зургаадугаар сард Английн Үндэсний Эрүүл Мэндийн Байгууллагаас орон даяарх 48 цацраг туяагаар эмчлэх төвд дээрх шинэ эмчилгээг хийж эхлэхийг зөвлөжээ.

Эх сурвалж: BBC

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн